Skip to content Skip to footer

Торх

Компани: Каханан төсөл

Улс: Индонез

Огноо ба цаг

Дөрөвдүгээр сарын 14-25

Үргэлжлэх хугацаа

40 минут

Төрөл

Үггүй

Насны бүлэг

4-8

Зохиолч

Каханане төсөл

Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл

Рики Сетиаван, Тита Диан Вулансари

Холбоотой зургууд

Урьд цагт хүмүүн төрөлхтөн болон орчлон ертөнц нь бие биенийхээ хөдөлгөөнийг мэдэрч, хэмнэлийг нь дагадаг бүжигчин, хөгжимчин хоёр шиг аж төрөн суудаг байлаа. Гэвч орчин цагийн амьдрал энэ зохицлыг хэмнэлийн зөрчил болгон хувиргав. Хүн төрөлхтөн алхаагаа удаашруулахаас татгалзаж, харин орчлон ертөнцийн жам ёсны хурдыг түргэсгэх ямар ч боломжгүй билээ.
ЛАРАС-ын түүх нүүдэлчин малчин ахуйгаар амьдардаг эгэл жирийн ах дүү Тити, Тата хоёрын амьдралаар дамжин хүүрнэгдэнэ. Тити бүжиглэж, хүүхэлдэйгээр тоглох дуртай бол Тата дуулж, хөгжимдөх дуртай. Тэд цаг хугацааны лугшилт тэднийг ертөнцийн хүсэл шунал, амьжиргааны хэрэгцээ болон байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах үүргийн хооронд сонголт хийх хүртэл амар амгалан амьдарч байв. Тэд байгаль дэлхийн зохицол гэдэг нь сонор соргог, ухамсартайгаар тордож явах ёстой нандин харилцаа гэдгийг харж, санаж, ойлгохын тулд хамаг хүчээ дайчлан хичээх болно.