Надтай яриач, ээж ээ
Компани: Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театр
Улс: Монгол
Огноо ба цаг
Дөрөвдүгээр сарын 14-25
Үргэлжлэх хугацаа
67 минут
Насны бүлэг
13+
Зохиолч
Х.Бат-Өлзий
Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
Найруулагч – Д.Долгорсүрэн Жүжигчин – Дэнсмаа
Зураач – Д.Батжаргал Гана – Э.Төгжээ
Солонго – Д.Алтжин Булгаа – Б.Надинцэцэг Хүслэн – М.Түмэнсайхан
Мөрөн – У.Ууганбаяр
Ангийн эрхлэгч – Д.Батцэцэг Оюука – Алтанчимэг Чемка – Ижилцэцэг
Номын сан, Цогоо – Дэмбэрэлсамбуу
Ангийн охин – Охинзаяа
Холбоотой зургууд
Энд дарна уу
“Надтай яриач ээжээ” жүжгийн агууллага нь: Өнөө үед өсвөр залуучуудын дунд бэлгийн боловсролын мэдлэг мэдээлэл дутмаг, эцэг эхчүүдийн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа, тэдний насны онцлог болон сэтгэл зүйг үл ойлгох зэргээс үүдэн зөрчлүүд үүсэх, эрт жирэмслэх, түүнээс үүдсэн үр хөндөлтийн хор хөнөөлийг амсах, түүнчлэн бие махбод сэтгэл санааны хямралд орж гадуурхагдах гэх мэт олон зүйлийг туулж буй чимээгүй хүнд амьдрал үүрч яваа залуу үеийнхнийг харуулжээ. Өөр нэгэн хүндэтгэх шалтгаан нь хорвоо дэлхий дээр алтан амийг олоод ямар их тэмцэл тулаан дундаас алтан дэлхий дээр хүн болон мэндэлдэг хэцүү цаг бий болсон буюу чимээгүй аллагын хуйвалдаанд ээж нь хүртэл өөрөө мэдэлгүй өсвөр үеийн охиноо хүйтэн мэсний өмнө аваачиж өгч буй тухай “бяцхан үр буюу хэвлий дэх ураг ээжтэйгээ ярихыг хүсэн буй ч дүлий хорвоо ойлгохгүй сонсохгүй байгаа” гэсэн санааг илэрхийлэхийг эрмэлзсэн байдаг. Цааш нь лавшруулан харахад өсвөр үеийнхэн эцэг эхтэйгээ харилцах хэрэгцээ шаардлага их байх бөгөөд, шинэ амьдралд бэлэн бус залуус гэр бүл болохын өмнөх үеийн харилцаа хил хязгаараа хэрхэн барьж байгуулах, эцэг эх болоход бэлэн бус байх, гэнэтийн таамаглаагүй зүйлүүдэд цочирдох, сэтгэлзүйн гэнэтийн хямралд орох олон зүйл амьдралд байдаг тухай, томчууд өөрсдөө ч өвсөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог талын боловсрол муу байгааг харуулжээ. Амьдралын үнэт зүйл болсон үр хүүхдэдээ ажлаасаа илүү анхаарал цаг зарцуулах нь ямар чухал болохыг сануулжээ.
Цааш нь лавшруулан харахад өсвөр үеийнхэн эцэг эхтэйгээ харилцах хэрэгцээ шаардлага их байх бөгөөд, шинэ амьдралд бэлэн бус залуус гэр бүл болохын өмнөх үеийн харилцаа хил хязгаараа хэрхэн барьж байгуулах, эцэг эх болоход бэлэн бус байх, гэнэтийн таамаглаагүй зүйлүүдэд цочирдох, сэтгэлзүйн гэнэтийн хямралд орох олон зүйл амьдралд байдаг тухай, томчууд өөрсдөө ч өвсөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог талын боловсрол муу байгааг харуулжээ. Амьдралын үнэт зүйл болсон үр хүүхдэдээ ажлаасаа илүү анхаарал цаг зарцуулах нь ямар чухал болохыг сануулжээ.
