Тэнгэрийн доорх царайнууд
Нэгдсэн Уран Бүтээлчид
Улс: Франц
Огноо ба цаг
4 сарын 14-25
Үргэлжлэх хугацаа
30 минут
Төрөл
Цирк
Насны бүлэг
8-13
Зохиолч
Мишель Дхаллу
Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
Валентин Лечат (гүйцэтгэгч)
Холбоотой зургууд
Жонглёрчин хүний төрх болон зохиомол сүнслэг дүрүүдтэй хамт бүжиглэнэ. FACES бол задгай тэнгэрийн доорх тухайн нөхцөлдөө шууд зохион тоглох (improvised) циркийн тоглолт бөгөөд хүний оршихуйг хувирал өөрчлөлтөөр дамжуулан харуулдаг. Таван мэдрэхүй сэргэж, зургаа дахь нь хүлээлтэд автаж, долоо дахь нь түгшүүрт автах мэт… Эд юмс амилан, олширч, өөр өөр хэлбэрт шилжинэ. Тэндээс ундарч буй эрчимлэг хөдөлгөөнүүд нь амьдралын гүн гүнзгий утгыг илтгэж, үзэгчидтэй нэгэн цул болж, мэдрэмжийн орон зайг хамтдаа нэхнэ.
FACES нь амьд урлагаар дамжуулан кино урлагт хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Нэг талд нь Кассаветес, нөгөө талд нь Цай Мин-лян.
FACES Тайванийн соёлын ардын сүнслэг ертөнцөөр амьсгалж, ад зэтгэрийг үргээх толь болон хувирна. Тэрхүү толь нь шинээр төрөн буй нүүр царайг өөр орон зай, цаг хугацаа, бусад нууцлаг ертөнц рүү тусган харуулдаг.
FACES бол хүмүүнлэг үзэл санааны өвөрмөц илэрхийлэл юм.
