Цэгүүд
Компани: Иммажинони
Улс: Итали
Огноо ба цаг
Дөрөвдүгээр сарын 14-25
Үргэлжлэх хугацаа
35-40 минут
Төрөл
Алиалагч
Насны бүлэг
4-8
Зохиолч
Маттео Чионини
Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
Маттео Чионини (жүжигчин)
Холбоотой зургууд
Бидэнд өөрсдийн эзэмшдэг бүх зүйл үнэхээр хэрэгтэй гэж үү?
Эд зүйлс, тоглоом… Хөгжиж баясах, мөрөөдөх, нээж судлахын тулд бидэнд үнэндээ юу хэрэгтэй вэ? Энэхүү жүжиг нь хоосон чемодан, бас ганц цэгээс өөр юу ч үгүй нэг жүжигчний тухай өгүүлнэ. Зөвхөн харагддаггүй нэг цэгээр бүхэл бүтэн жүжиг бүтээх боломжтой гэж үү? Энд л ид шид оршдог: тоглоом, хошигнол, эд зүйлс, боломжгүй мэт түүхүүд, од гаригсийн аяллууд хүртэл юу ч үгүй хоосноос төрнө!
Үг хэллэггүй жүжиг (mime)-ийн ачаар үзэгчид харагдахгүйг “харж”, төсөөлөн бодох чадвар мэдрэмжүүд илүү нэмэгдэнэ.
Үл үзэгдэх цэг нь янз бүрийн дүрс, эд зүйл болон хувирч, жүжигчнийг адал явдлаар дүүрэн аяллаар… Сар руу хөтөлнө!
Энэ бол төсөөллийн хүч, хамтдаа үл үзэгдэх атлаа оршиж буй зүйлийг ажиглах ид шид юм.
Ямар ч эд зүйлгүйгээр бидэнд үнэхээр юу хэрэгтэй, юу хэрэггүйг ойлгох нь чухал.
