Чикалагийн Танго
Компани: Компани Марио ба Мела
Улс: Швейцарь
Огноо ба цаг
Дөрөвдүгээр сарын 14-25
Үргэлжлэх хугацаа
25 минут
Төрөл
Үгэн бус
Насны бүлэг
4-8
Зохиолч
Лариса Вагенхлас, Адриен Борруат
Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
ЛАРИСА ВАГЕНХАЛС (жүжигчин), АДРИЕН БОРРУАТ (жүжигчин)
Холбоотой зургууд
Хэрвээ та өөр хүнтэй нэг хүрмэнд гацчихвал яах вэ? Харин таны эрхэм зорилго дэлхийг аврах байсан бол? Жилийн хамгийн хүйтэн шөнө хоёр хүн нэг л хүрмэнд хамт сэрнэ.
Тэд дөрвөн гараараа нэгдэн, “Цикалын Танго”-г тоглох шийдэл олж, бие биеэ ойлгон зохицож чадах болов уу? Хэрвээ тэд бүтэлгүйтвэл, мөнхийн салхины исгэрээ дэлхийг мөсөн тэврэлтэндээ үүрд үлдээнэ. Магадгүй ердөө л өчүүхэн нэг аялгуу л дэлхийг өөрчлөхөд хангалттай байж ч мэднэ.Хөдөлгөөнт театр ба хошигнохын зааг дээр орших “Цикалын Танго” нь яруу найргийн мэдрэмж, абсурд хошин хосолсон, нүд баясгам дүрслэлт жүжиг юм. Энэхүү бүтээл нь бэрхшээлийн өмнө хамтын ажиллагаа, эв нэгдэл ямар үнэ цэнтэйг өгүүлэх, онцгой хэмнэлтэй бүжигт жүжиг билээ.
