Skip to content Skip to footer

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

БИДНИЙ ЗОРИЛГО

1. Дэлхийн театр хүүхэд бүрт
Алслагдсан бүс нутгийн урлагийн үзвэр үйлчилгээ дутмаг газруудад очиж театрын урлагаар дамжуулан хүүхдүүдэд урлагийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн болон зүрх сэтгэлийн боловсролыг нь дэмжинэ.

2. Тогтвортой хөгжил
Хүүхэд залуучуудад зориулсан театрын урлагийн дэд бүтцийг сайжруулах нэг алхам байх бөгөөд тогтвортой хөтөлбөр, олон улсын театрын урлагийн наадамтай болох суурийг тавина. Төслийн хүрээнд яам, аймаг, орон нутгийн удирдлагуудтай харилцаагаа бэхжүүлж, театрын урлаг хүүхэд, залуучуудын хөгжилд гүйцэтгэх чухал үүргийн талаарх ойлголтыг олон нийтийн түвшинд нэмэгдүүлэнэ.

3. Соёлын солилцоо
Орон нутгийн болон олон улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцох, соёлын ялгаа болон ижил зүйлсээ харилцан ойлголцох, хамтын ажиллагааг дэмжиж, эхлүүлэх бүтээлч орон зайг үүсгэх боломж бүрдэнэ.

Түүх

WANDERLUST наадам нь Монголд хүүхэд, залуучуудад зориулсан өндөр чанартай урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх яаралтай хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй юм. Монголд 1.3 сая хүүхдийн 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь тэдэнд зориулан бүтээсэн мэргэжлийн театрын жүжгийг үзэх боломж маш хязгаарлагдмал байдаг. Улс орон даяар залуу үзэгчдэд зориулсан театр, мэргэжлийн байгууллагуудын хомсдол их байна; энэ ялгаа нь ялангуяа хөдөө орон нутагт тод илэрч, хүүхдийн хөгжил, урлагийн боловсрол, соёлын оролцоонд саад болж байна.

Энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч, ASSITEJ Mongolia нь хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд хүртээмжтэйгээр театрын уран бүтээлийг хүргэх, уран бүтээлчдийг энэхүү чухал салбарт анхаарлаа төвлөрүүлэхийг уриалах, хүүхдийн хөгжилд жүжиглэх урлагийн гүн гүнзгий нөлөөг харуулах зорилгоор энэхүү төслийг санаачилсан. ASSITEJ International (Хүүхэд, Залуучуудын Театрын Олон Улсын Холбоо) “Бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг зарлахад бид энэхүү санаачилгыг Азийн гурван оронд өргөжүүлэхийн тулд Индонез, Непал улсуудтай холбоо барьсан. Бидний санал шилдэг төсөл болж шалгарч, эхний үе шатны санхүүжилтээ амжилттай авсан. Төсөл Монголд хэрэгжиж эхлэх бөгөөд 2026-2027 оны хооронд Индонез, Непал улсад үргэлжлэх бөгөөд хил дамнасан түншлэл, бүтээлч солилцоо, соёлын олон янз байдлыг хөгжүүлэхэд чухал алхам болно.

Багийн гишүүд

Ts. Ariunsanaa

Graphic designer, PR/Communication team member

А. Уянга

Project initiator, lead and producer

Б. Батцацрал

Program Management Team Member

Б. Түвшинзаяа

Manager of Project

Б. Хулангоо

Head of Next Generation Mongolia Program

Б.Анар

Finance Team Member

Б.Золжаргал

Selection Team Leader

Б.Сүхбат

Photographer

Г. Солонго

Producer

Н.Энхзул

Sustainability Team Head

О. Бат-Ирээдүй

Program Management Team Member

У. Ганбаяр

Head of PR/Communication team

Х. Номинзул

Head of Program Management Team

AССИТЕЖ Монгол Зөвлөл

А. Уянга

Project initiator, lead and producer

Б. Энхбат

Lawyer, attorney, member of KhanLex Partners LLC

Г. Солонго

Producer

З. Баянзул

Улсын Хүүхэлдэйн театрын захирал

О. Буянхишиг

International artist

О. Одгэрэл

Executive Director of the Mongolian Arts Council

Э.Өлзийбат

Secretary

Үндсэн зохион байгуулагчид

AССИТЕЖ Монгол

2020 оны 2 сард АССИТЕЖ Монгол Үндэсний төвийг Монголын Хүүхэлдэйн театр, Бамбүү хүүхэд залуусын театр болон Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран үндсэн 3 гишүүнтэйгээр албан ёсоор ASSITEJ International-ын гишүүн байгууллага болсон.

АССИТЕЖ Монгол Үндэсний төв нь театртай холбоотой бүхий л урлаг соёлын байгууллага, нийгэмлэг, хувь хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгтгэж театрын салбар дахь уран бүтээлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх, уран бүтээлчдийг чадавхжуулах, урлагийн боловсрол эзэмших хүүхэд бүрийн эрхийг хамгаалах үйл ажиллагаануудыг зохион байгуулахад анхаарч ажилладаг. Мөн АССИТЕЖ Монгол үндэсний төв нь жил бүр Next Generation Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монголд хүүхдийн театрын салбарын уран бүтээлчдийг нэмэгдүүлж, туршлага солилцуулж, чадавхжуулсаар байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧBAMBOO ТЕАТР

Бамбүү Хүүхэд Залуучуудын театр нь 2017 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй Монголын хамгийн анхны хувийн, үзэгч хүүхдийн оролцоот, 1-18 настай хүүхэд залуучуудад зориулсан бага театр юм. 2025 оны байдлаар 50,000 гаруй хүүхэд залуучуудад өөрсдийн уран бүтээлүүдээ толилуулж, олон улсын болон дотоодын тайзны урлагийн төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, театрын урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүрхний боловсрол болон бүтээлч сэтгэлгээнд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Зохион байгуулагчОрхон аймаг, Эрдэнэт

Эрдэнэ хотын 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын 124 ажил, 19 төрлийн тэмцээн уралдаан, 35 соёл урлагийн арга хэмжээг зохион явуулах төлөвлөгөөнд Wanderlust наадам хийгдэхээр боллоо.

1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй. дүгээ 26 багтай 100 гаруй мянган хүн амтай болж өдгөө Монголын хамгийн олон хүн амтай, газар нутаг багатай онцлог сум болон өргөжин хөгжин тэлсээр байна.

Зохион байгуулагчБулган аймаг

Wanderlust” наадмыг Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тэмдэглэх албан ёсны төлөвлөгөөнд тусгасан бөгөөд уг ойн хүрээнд бүтээн байгуулалтын 124 төсөл, 19 төрлийн тэмцээн уралдаан, соёл урлагийн 35 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Булган аймаг нь Монгол Улсын хойд хэсэгт орших 21 аймгийн нэг юм. Аймгийн төвийг мөн Булган гэж нэрлэдэг.

Булган аймаг нь 1937 онд Сэлэнгэ аймгаас салж байгуулагдсан. 1994 онд Булган аймгийн нутаг дэвсгэрээс Орхон аймгийг тусгаарлаж, бие даасан аймаг болгосон түүхтэй. Тус аймаг нь хойд талаараа ОХУ (Буриад улс), баруун хойд талаараа Хөвсгөл, баруун өмнөд талаараа Архангай, өмнөд талаараа Өвөрхангай, зүүн өмнөд талаараа Төв, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймагтай тус тус хиллэдэг. Харин нутаг дэвсгэрийн хувьд жижигт тооцогдох Орхон аймаг нь Сэлэнгэ аймагтай хиллэх зааг дээр Булган аймгийн дунд оршдог.

ХӨТӨЛБӨРҮҮД

СУРГАЛТУУД

Монгол дахь Next Generation Хөтөлбөр 2026

NGP нь Монголын Булган, Oрхон аймгууд 2026 оны 4-р сарын 11-нээс 4-р сарын 27-ны хооронд 10 хоногийн турш байрлан, зохион байгуулагдах гэж байна.

Өдөр бүр тус фестивалийн хүрээнд сумдуудаар зочилж, театр анх удаа үзэж байгаа хүүхдүүд болон олон нийтэд амьд уран бүтээлүүдийг хүргэх болно.

Энэхүү наадам нь орон нутгийн залуу үзэгчдэд театрын уран бүтээлүүдийг үзүүлэх бол NGP 2026 хөтөлбөрийн оролцогчид хүүхдийн театраар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг судлах, хамтран ажиллах, бүтээлч санаануудыг хөгжүүлэх аялалд нэгдэх болно.

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

“Wanderlust бол зөвхөн хүүхдэд зориулсан театрчилсан жүжиг, үзүүлбэр биш, энэ бол эх дэлхийгээ хайрлах амлалт юм. Бид тогтвортой нүүдэлчний хувиар байгаль дээрх мөрөө хамгийн бага байлгаж, хүний зүрх сэтгэлд үлдэх нөлөөгөө хамгийн их байлгахыг зорьдог.”

Мэдээ болон шинэчлэлтүүд

ОРОЛЦОХ

Хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулахад биднийг дэмжээрэй.

Монголоос эхлэх хүүхэд, залуучуудад зориулсан анхны олон улсын аялан тоглолтын театрын наадам болох WANDERLUST Mongolia нь 2026 оны 4-р сарын 14-25-ны хооронд Орхон, Булган аймагт болно.
Энэхүү наадам нь театр, соёлын арга хэмжээнд оролцох боломж хязгаарлагдмал байдаг хөдөө/алслагдсан бүсийн хүүхдүүдэд театрын уран бүтээлүүдийг шууд хүргэдэг. Та бүхний дэмжлэг нь алслагдсан бүсийн хүүхдүүдэд эдгээр боломжийг бий болгоход тусална.
Бид одоогоор Fundea платформоор дамжуулан хөрөнгө босгож байна. Хэрэв та боломжтой бол дараах холбоосоор орж, сонгосон аймгуудын хүүхэд бүрт театрын уран бүтээлүүдийг үзүүлэхэд хувь нэмэр оруулна уу. Хувь нэмэр бүр үнэхээр өөрчлөлт авчирдаг бөгөөд бидэнд зорилгодоо хүрэхэд хэдхэн хоног үлдлээ.

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ

Гайхалтай үйл явдлыг бүтээхэд бидэнтэй нэгдээрэй

Үндсэн ивээн тэтгэгчид

Main partners

Үндсэн зохион байгуулагчид

Үндсэн медиа хамтрагч

Орон нутгийн зохион байгуулагч

Орон нутгийн хамтрагч

Хувь нэмэр оруулагчид

ХОЛБОО БАРИХ

ASSITEJ Монгол Холбоо барих:
Аюурзана Уянга: [email protected]
Ерөнхий лавлагаа: [email protected]