Skip to content Skip to footer

Wanderlust Mongolia фестиваль хэрэгжих болсон нь

Wanderlust Mongolia наадам

Монгол улсын хэмжээнд амьдарч буй 1.3 сая хүүхэд багачуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт өсөн торниж байна. Гэвч орон нутгийн хүүхдүүдийн хувьд мэргэжлийн театрын уран бүтээл үзэх, тайз театрын урлагийн боловсрол эзэмших эрх нь хязгаарлагдмал байдаг. Wanderlust төсөл нь тэрхүү хэрэгцээг хангаж урлагийн боловсрол эзэмших эрхийг нь хангахаар анхны жилдээ зохион байгуулагдаж байна. 

“Wanderlust” төслийн гол зорилго:
 
  • Хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд театрын урлагийг хүртээмжтэй хүргэх.
  • Хүүхэд залуучуудад зориулсан театрын уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцоог бий болгох.
  • Салбарын харьяа төрийн байгууллагуудад ирээдүйд тогтвортой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх суурийг тавих
  • Театрын урлаг хүүхдийн хөгжил төлөвшилд хэрхэн нөлөөлдгийг олон нийтэд таниулан ойлгуулах хөдөлгөөн болгох
  • Фестивалийн хүрээнд хүүхэд залуучуудад зориулсан театраар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон төрлийн арга хэмжээ, сургалт явагдах