БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
БИДНИЙ ЗОРИЛГО
1. Дэлхийн театр хүүхэд бүрд
Алслагдсан бүс нутгийн хүүхэд залуучуудад олон улсын театрын уран бүтээлүүдийг толилуулж тэдний нийгмийн болон зүрх сэтгэлийн боловсролыг нь дэмжинэ.
2. Тогтвортой хөгжил
Хүүхэд залуучуудад зориулсан театрын тогтвортой хөтөлбөр, фестиваль бий болгохын зэрэгцээ холбогдох яам, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бодлогод тусгуулахад чиглэх.
Театрын урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлт болон байгальд ээлтэй амьдралын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой хөдөлгөөн байх.
3. Соёлын солилцоо
Орон нутгийн болон олон улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх бүтээлч орон зайг бий болгоно.
Бидний түүх
Монголын хүүхэд залуучуудад зориулсан театрын салбар хурдацтай хөгжих боломжтой ч олон улсын түвшинд гарах гарц хомс, ялангуяа хүүхэд залуучуудад театрын урлагийн хүртээмж газар нутгаас шалтгаалан тэгш бус байгааг бид анзаарсан. Тиймээс тэдэнд урлагийг шууд хүргэх хамгийн оновчтой арга нь нүүдлийн театрын фестиваль байсан бөгөөд энэ нь зөвхөн театрын боловсрол олгохоос гадна хүн хоорондын болон хүн байгалийн зөв харилцааны ач холбогдлыг ойлгуулах юм.
Азийн хөгжиж буй орнуудтай хамтран дуу хоолойгоо нэгтгэж бүс нутгаараа дамжин дэлхийд танигдах боломжийг нээх төсөл гэж харсан юм. Wanderlust төсөл нь Монголд эхлэн 2026–2027 онд Индонез, Непал улсад үргэлжлэх бөгөөд олон улсын бүтээлч солилцоо, соёлын олон талт байдлыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна. Энэ нь уран бүтээлчдийг дараагийн түвшинд гаргаж, үзэгчдийн хүрээг тэлж, хамгийн гол нь “хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй театрын боловсрол” хэмээх зарчмыг бодит болгох зорилготой. Wanderlust фестиваль бол Монголын хүүхэд залуучуудад зориулсан театрын ирээдүйг хамтдаа гэрэлтүүлэх эхлэл юм.
Багийн гишүүд
Ts. Ariunsanaa
А. Уянга
Б. Батцацрал
Б. Хулангоо
Б.Анар
Б.Золжаргал
Б.Сүхбат
Д.Даваадулам
Н.Энхзул
О. Бат-Ирээдүй
Р.Мандухай
Х. Номинзул
Элч төлөөлөгчид
Аззаяа Цогт-очир
Ууганбаяр Энхбат
Хулан Нэмэхбаяр
Олон улсын зочид
Sue Giles
Theis Irgens
Katarzyna Knychalska
AССИТЕЖ Монгол Зөвлөл
А. Уянга
Э.Өлзийбат
Үндсэн зохион байгуулагчид
Асситеж Монголын тухай
АССИТЕЖ Монгол Үндэсний төв нь Бамбүү хүүхэд залуучуудын театр, Монголын Хүүхэлдэйн театр болон Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран үндсэн 3 гишүүнтэйгээр албан ёсоор 2021 онд ASSITEJ International-ын гишүүн байгууллага болсон бөгөөд энэ нь Монголын хүүхэд залуучуудын театрын салбарт шинэ үеийг эхлүүлсэн үйл явдал болсон.
Монгол Улсын Хүүхэд Залуучуудын Театр, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагуудаар дамжин хүүхдийн театрын салбар уламжлагдан хөгжиж ирсэн. Харин олон улсын холбоонд нэгдсэнээр Монголын уран бүтээлчид дэлхийтэй холбогдож, дуу хоолойгоо хүргэх, хүүхдийн соёл, бүтээлч байдлын талаарх олон улсын яриа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох шинэ боломжууд нээгдсэн юм.
АССИТЕЖ Монгол нь театрын урлагийг хүүхэд бүрийн зайлшгүй соёлын эрх гэж үзэн хамгаалдаг бөгөөд хот, хөдөө орон нутгийн хүүхэд бүрд театрын хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧBAMBOO ТЕАТР
2017 оноос хойш Бамбүү Хүүхэд Залуучуудын Театр нь 18 хүртэлх насны хүүхэд залуучуудад зориулсан Монголын анхны үзэгч хүүхдүүдийн оролцоот, хувийн театр байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны байдлаар 80,000 гаруй хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулж, олон улсын болон дотоодын урлагийн төслүүдэд амжилттай оролцсон. Театрын урлаг тэр дундаа үзэгч хүүхдүүдийн оролцоот театр нь хүүхдийн сэтгэл хөдлөл, бүтээлч сэтгэлгээнд ихээхэн хувь нэмэр оруулдаг.
Бамбүү театр нь нийгмийн болон байгаль орчны сэдвийн хүрээнд уран бүтээлээ туурвидгаараа онцлогтой юм. Бамбүү театрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Орон нутгийн зохион байгуулагчОрхон аймаг, Эрдэнэт
Эрдэнэ хотын 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын 124 ажил, 19 төрлийн тэмцээн уралдаан, 35 соёл урлагийн арга хэмжээг зохион явуулах төлөвлөгөөнд Wanderlust наадам хийгдэхээр боллоо.
1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй. дүгээ 26 багтай 100 гаруй мянган хүн амтай болж өдгөө Монголын хамгийн олон хүн амтай, газар нутаг багатай онцлог сум болон өргөжин хөгжин тэлсээр байна.
Орон нутгийн зохион байгуулагчБулган аймаг
Булган аймгийн Хөгжимт драмын театр нь анх 1921 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Хугацааны явцад тус театр нь өргөжин хөгжиж ирсэн бөгөөд 2023 оноос хойш Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнагийн Наранбаатарын нэрэмжит болсон юм. Өдгөө тус театрыг захирал О.Ууганчимэг, ерөнхий найруулагч Д.Ганцогт нар удирдаж байгаа бөгөөд нийт 46 уран бүтээлч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ХӨТӨЛБӨРҮҮД
ВОРКШОПУУД


Монгол дахь Next Generation Хөтөлбөр 2026
NGP нь Монголын Булган, Oрхон аймгууд 2026 оны 4-р сарын 11-нээс 4-р сарын 27-ны хооронд 10 хоногийн турш байрлан, зохион байгуулагдах гэж байна.
Өдөр бүр тус фестивалийн хүрээнд сумдуудаар зочилж, театр анх удаа үзэж байгаа хүүхдүүд болон олон нийтэд амьд уран бүтээлүүдийг хүргэх болно.
Энэхүү наадам нь орон нутгийн залуу үзэгчдэд театрын уран бүтээлүүдийг үзүүлэх бол NGP 2026 хөтөлбөрийн оролцогчид хүүхдийн театраар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг судлах, хамтран ажиллах, бүтээлч санаануудыг хөгжүүлэх аялалд нэгдэх болно.
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
“Wanderlust бол зөвхөн хүүхдүүдэд зориулсан театрын тоглолт биш; энэ бол бидний эх дэлхийдээ өгч буй амлалт юм. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч нүүдэлчдийн хувьд бид байгаль орчинд үлдээх мөрөө хамгийн бага байлгаж, харин хүний зүрх сэтгэлд үлдээх нөлөөгөө хамгийн их байлгахыг эрмэлздэг.”
Мэдээ болон шинэчлэлтүүд
ОРОЛЦОХ
Хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулахад биднийг дэмжээрэй.
Монголын хүүхэд залуучуудад зориулсан анхны олон улсын нүүдлийн театрын фестиваль болох WANDERLUST Mongolia нь 2026 оны 4-р сарын 14-25-ны хооронд Орхон, Булган аймагт болно. Хувь нэмэр бүр бодит өөрчлөлт авчирч, бид хүүхэд бүрийн харцанд баяр баясал, хүсэл мөрөөдлийн оч асаахад ойртсоор. Tаны дэмжлэг хүүхдэд театрын уран бүтээл үзэх боломжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр болно. Your support helps make these opportunities possible for young people across the provinces.
If you are able, please follow the link and contribute to this effort to bring theatre to each child in the selected provinces. Tаны дэмжлэг хүүхдэд театрын уран бүтээл үзэх боломжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр болно.
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ
Үндсэн ивээн тэтгэгчид
Орон нутгийн ивээн тэтгэгчид
Үндсэн хамтрагчид
Үндсэн зохион байгуулагчид
Үндсэн медиа хамтрагчид
Медиа дэмжигчид
Дэмжигчид
Орон нутгийн зохион байгуулагчид
Орон нутгийн хамтрагчид
Дэмжигч байгууллагууд
Дэмжигч медиа байгууллагууд
ХОЛБОО БАРИХ
ASSITEJ Монгол Холбоо барих:
Аюурзана Уянга: [email protected]
Ерөнхий хаяг:: [email protected]
