Skip to content Skip to footer

Next generation program хөтөлбөр

Next generation program хөтөлбөр 2026 Монголд
(Wanderlust Фестивалын нэг хэсэг)

“Next Generation Mongolia 2026” бол Орхон болон Булган аймгуудад зохион байгуулагдах “Wanderlust Mongolia” фестивалийн үеэр болох 10 хоногийн бүтээлч резиденси хөтөлбөр юм.

Тус фестиваль нь оршин суух хугацааны туршид өөр өөр тосгодоор аялан, театрын урлагийг анх удаа мэдэрч магадгүй хүүхдүүд болон олон нийтэд амьд тоглолт үзүүлэх болно. Фестиваль нь орон нутгийн залуу үзэгчдэд театрын тоглолтыг танилцуулдаг бол NGR Mongolia 2026-д оролцогчид залуу үзэгчдэд зориулсан театраар дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой амьдралын хэв маягийг судлах, хамтран ажиллах, шинэлэг санаануудыг боловсруулах аялалд нэгдэх болно.

Олон улсын болон Монгол уран бүтээлчид анх удаа ийм өргөн хүрээнд нэгдэж байгаа нь зөвхөн туршлага солилцоод зогсохгүй, Монголын соёлын өв болон дэлхийн чиг хандлагыг нэгтгэсэн шинэ “хэл” бий болгох боломж юм.

2026 онд Шалгарсан Оролцогчид

Huge Sillytoe (Чиглүүлэгч)

Улс: Их Британи

Huge Sillytoe (AKA Dr Hugh Sillitoe) нь салбар дамнасан уран бүтээлч, судлаач бөгөөд түүний бүтээлүүдийг өөр өөр цаг үед, өөр өөр хүмүүс перформанс/амьд урлаг, туршилтын театр, харилцааны урлаг (relational art), артивизм (урлаг ба идэвхтэн хөдөлгөөн), эко-урлаг, дуу авианы урлаг, нэхмэлийн урлаг, хөгжим, яруу найраг болон судалгаанд суурилсан урлаг хэмээн тодорхойлж иржээ.

Afina Yanur

Улс: Индонез

Афина Янур, мөн Как Пинут нэрээр танигдсан, Жомбангаас гаралтай олон нийтийн идэвхтэн, хүүхдийн суралцах үйл явц болон бүтээлч илэрхийллийн арга барилыг ашигладаг багш юм. Тэр боловсрол, урлаг, нийгмийн хамтын ажиллагааг дэмждэг олон нийтийн орон зай болох Rumah Merdeka Indonesia-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Өгүүллэг, соёлын үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхэд, залуучуудад утга учиртай суралцах туршлагыг бий болгоход тусалдаг. She is one of the founders of Rumah Merdeka Indonesia, a community space that encourages education, art, and social collaboration.

Anjan Pradeep

Улс: Непал

Анжан Прадип бол Читванд амьдардаг, харин уг гарал нь Непалын Навалпарасигаас гаралтай залуу яруу найрагч, жүжгийн зохиолч, театрын найруулагч юм. Тэрээр Санскрит уран зохиолын суурьтай бөгөөд Мандала Драмын сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж, түүнээс хойш театрын тоглолт, боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Chu Thi Thanh Huong

Country : Вьетнам

Чу Ти Тхань Хуонг (Хянг Чу) нь Вьетнамд ажилладаг орчин үеийн хүүхэлдэйн урлагийн уран бүтээлч бөгөөд Slou Puppet-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр найман жилийн турш хүүхэлдэйн урлагийг тайзнаас цааш өргөжүүлж, уламжлалт болон орчин үеийн элементийн нэгдлээр амьдралаас сэдэвлэсэн түүхүүдийг өгүүлж, сэтлэг зүй эмчилгээний дадлагыг дэмжин ажиллаж байна.

Kylie Fletcher

Улс: Америкийн Нэгдсэн Улс

Кайли нь Бостоноос гаралтай сургалтын чиглэлийн уран бүтээлч бөгөөд балчир насны үзэгчдэд зориулсан шинэ бүтээлүүдийг туурвих чиглэлээр мэргэшсэн. Her work is inspired by found objects and amplifying the innate creativity of young people.

Kelly Gilbride

Улс: Шинэ Зеланд

Келли Гилбрид нь театр, подкаст, киноны чиглэлээр ажилладаг шагналт бүтээлч продюсер, зохиолч, найруулагч юм. Тэрээр хүүхэлдэй тоглоомын урлагийн мэдлэгтэй бөгөөд драмын сургуулийг төгссөн,

Leah Sanginiti

Country : Америкийн Нэгдсэн Улс

Leah Sanginiti нь Калифорниоос гаралтай найруулагч, олон талт уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд АНУ болон Азийн олон газарт нээлтээ хийсэн байдаг. Тэрээр бүх насны уран бүтээлчидтэй хамтран зохиолын хөгжүүлэлт, бүтээлч зохиомж, тоглолт хийх чиглэлээр мэргэшсэн.

Mukendi

Country : Конго

Mukendi Misenga Christine бол Найробид ажилладаг Конго гаралтай театрын уран бүтээлч бөгөөд хүүхэд, залуучуудыг урлагаар оролцуулах зорилготой BISO Learning-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр сургалт, тоглолт, олон нийтийн санаачилгаар бүтээлч орон зай бий болгож, хүүхдүүдийг өөрийн бодит байдал, уг гаралыг дахин төсөөлөхөд урамшуулдаг.

Nicole Pingon

Улс : Австрали

Николь Пингон нь олон талт уран бүтээлч, театрын бүтээгч, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг зохицуулан чиглүүлэгч бөгөөд амьд тоглолт болон дижитал орчинд ажилладаг. Николийн уран бүтээлийн арга барил нь хамтын ажиллагаанд тулгуурласан, үйл явцад чиглэсэн бөгөөд шинэ бүтээл болон соёл хоорондын өгүүлэмжид төвлөрдөг.

Жанчив

Улс: Монгол

Жанчив нь Соёл Урлагийн Их Сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо Хэнтий Аймгийн Хан Хэнтий чуулгат драмын найруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Мөн драмын болон хүүхдийн жүжиг, циркийн тоглолт, тайзны концерт, шоу, гадаа талбайн морин циркийн жүжиг гэх мэт уран сайхны бүтээл туурвих чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Анужи

Улс: Монгол

Анужин нь тайз дэлгэцийн жүжигчин мэргэжилтэй, Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилладаг. Ихэвчлэн хүүхэд залуучуудад чиглэсэн уран бүтээлүүд дээр ажилладаг.

Гансэлэм

Улс: Монгол

Гансэлэм нь 2020 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын Урлагийн Сургуулийг тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгсөж, Орхон аймгийн хүүхэд залуучуудын театр буюу бүх насныханд зориулсан уран бүтээл туурвидаг онцлогтой театрт ажиллаж байна. Хүүхдийн концерт, Хүүхэлдэйн жүжиг, Өсвөр нас, насанд хүрэгчид гээд бүх насныханд зориулсан уран бүтээл мөн шагналт бүтээлүүдэд ажилласан. Мөн Гансэлэм нь дэлгэцийн уран бүтээлд оролцож туслах дүрүүд дээр ажиллаж байсан.

Минжинсор

Улс: Монгол

Минжинсор нь Сити их сургуулийн Урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Монгол улсын хүүхэлдэйн театр болон Про театрт жүжигчнээр ажилладаг. Тайзны уран бүтээлүүдэд ихэвчлэн ажиллаж байсан. 24 дэх удаагийн UNIMA-Олон улсын хүүхэлдэйн фестивальд Монгол, Солонгосын уран бүтээлчидтэй хамтран оролцож байсан.

Цэвэлмаа

Улс: Монгол

Энхбаатар овогтой Цэвэлмаа нь СУИС-ийн Театрын урлагийн сургуульд жүжигчин мэргэжлээр суралцдаг 4-р курсын оюутан. Жүжигчин мэргэжлээр сурсан цагаасаа хойш хүүхдийн жүжиг болон дипломын уран бүтээлүүдэд оролцож, цаашлаад Орфей театрын “Шөнө дундын бүжиг” жүжигт арын албанд ажиллаж байсан. Суралцах явцдаа олон тэмцээн уралдаанд өөрийгөө сорьж байсан бөгөөд Next Generation Mongolia хөтөлбөрт амжилттай оролцож 2023 онд төгсөж байжээ. Цэвэлмаа нь театрын урлагт дуртай бөгөөд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаанд оролцох, цаашлаад хүүхэд залуучуудад зөв зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой.

Наранхүү

Улс: Монгол

Алтанхуягийн Наранхүү нь Төрийн Соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчин. Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Жүжиглэх урлаг мэргэжлээр төгссөн. Үйл ажиллагаа, мэргэжлийн хувьд хүүхдэд чиглэсэн уран бүтээлүүд дээр түлхүү ажилласан бөгөөд цаашид ч илүү гүнзгий судалж, мэдлэг боловсрол хуримтлуулж, уран бүтээлээр дамжуулан хүүхдийн сэтгэхүй , хөгжил дэвшил , бүтээлч байдлыг дэмжин, бодит байдлыг соён гэгээрүүлэх,  урлагийн мэдрэмжтэй болгох мөн театрын урлагийг танин мэдүүлэх  зорилготойгоор ажиллаж байна.