Skip to content Skip to footer

Ерөнхий зохион байгуулагчБамбүү театр

2017 оноос хойш Бамбүү Хүүхэд Залуучуудын Театр нь 18 хүртэлх насны хүүхэд залуучуудад зориулсан Монголын анхны үзэгч хүүхдүүдийн оролцоот, хувийн театр байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны байдлаар 80,000 гаруй хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулж, олон улсын болон дотоодын урлагийн төслүүдэд амжилттай оролцсон. Театрын урлаг тэр дундаа үзэгч хүүхдүүдийн оролцоот театр нь хүүхдийн сэтгэл хөдлөл, бүтээлч сэтгэлгээнд ихээхэн хувь нэмэр оруулдаг.  Бамбүү театр нь нийгмийн болон байгаль орчны сэдвийн хүрээнд уран бүтээлээ туурвидгаараа онцлогтой юм. Бамбүү театрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.