Хүүхэд залуучуудад зориулсан театрын урлагийг орон нутгийн хүүхэд бүрд хүргэх зорилготой “Wanderlust” төсөл нь олон улсын санхүүжилтийн томоохон платформ болох FUNDEA дээр албан ёсоор байршлаа. Бид энэхүү кампанит ажлын хүрээнд нийт 82,000,000 (наян хоёр сая) төгрөгийн санхүүжилт босгох зорилт тавин ажиллаж байна.
Fundea гэж юу вэ?
Fundea нь төсөл санаачлагч болон санхүүжүүлэгч нарыг хооронд нь холбодог харилцан итгэлцэл, үнэ цэнийг түгээдэг платформ юм. Уламжлалт санхүүжилтийн аргуудаас ялгаатай нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хувь хүн, албан байгууллагуудад нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төслүүдийг шууд дэмжих боломжийг олгодог.
Иймд бид төслийнхөө ил тод байдал, олон улсын хүртээмжийг хангахын тулд Fundeа-г сонгосон бөгөөд энэхүү чухал аяны хандивын хугацаа 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусна.
Та хэрхэн туслах болон санхүүжүүлэх боломжтой вэ?
- Шууд хандив: FUNDEA платформ дээрх “Wanderlust” цонхоор орж өөрийн боломжоор дэмжих.
- Мэдээлэл түгээх: Энэхүү постыг найз нөхөд, хамт олондоо хуваалцаж, хүүхдийн урлагийн боловсролын эрхийн төлөөх үйлсийг дэмжихийг уриалах.
- Байгууллагын дэмжлэг: Нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтарч ажилласнаар ААНОАТ-аас хасаж хөнгөлүүлэх боломжтой.
Одоо дэмжих холбоос: [https://fundea.mn/projects/wanderlust/wanderlust]
Хүүхэд бүрийн төсөөллийн ертөнцийг театраар амилуулахад бидэнтэй нэгдсэн танд баярлалаа!

