Биеэр хөгжимдөх урлагийн воркшоп
Kahahane төслөөс зохион байгуулах воркшоп
Улс: Индонез
Огноо
4 сарын 14-25
Үргэлжлэх хугацаа
1 цаг
Насны бүлэг
Тавдугаар ангийн сурагчид
“Биеийн цохивор хөгжим” (Body Percussion) воркшоп нь оролцогчдыг өөрийн бие махбодоо буюу гар, хөл, цээж, амьсгалын чимээ болон хөлийн алхаагаа хөгжмийн зэмсэг болгон ашиглахыг уриална. Оролцогчид энгийн хэмнэлт тоглоомоор дамжуулан бие биенээ сонсож, хариу үйлдэл үзүүлэх замаар дууны хэмнэлийг хамтдаа бүтээнэ.
Энэхүү воркшоп нь хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд техникийн болон хөгжмийн ямар нэгэн тусгай ур чадвар шаардахгүй. Хэмнэлүүд нь алга таших, хөлөөрөө дэвсэх, товших, ая аялгуу аялах зэрэг үндсэн хөдөлгөөнүүдээс бүрдэх бөгөөд дараа нь тэдгээрийг хамтын жижиг зохиомж болгон найруулна.
Бие махбод болон сонсголын мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна энэхүү воркшоп нь бүх насныхныг нэгтгэх орон зайг бүрдүүлдэг: хүн бүр чөөрийн гэсэн чадвартай, хүн бүр дуу чимээ гаргаж чадна. Эдгээр дасгалуудыг гэртээ хийх боломжтой бөгөөд гэртээ ч дээрхи тоглоом, дасгалуудыг ашиглан бүтээлч, халун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой.
