Skip to content Skip to footer

Kahahane төслөөс зохион байгуулах воркшоп

Улс: Индонез

Огноо

4 сарын 20

Үргэлжлэх хугацаа

1 цаг

Насны бүлэг

Нэгдүгээр ангийн сурагчид

Энэхүү воркшоп нь хүүхэд болон насанд хүрэгчдийг өдөр тутмын эд юмсыг тоглоом, түүх өгүүлэмж, төсөөллийн хэрэгсэл болгон ашиглах талаар суралцах бүтээлч сургалт юм. Оролцогчид эд зүйлсийг зөвхөн зориулалтаар нь бус, харин тэдгээрийн хөдөлгөөн, дуу авиа, хэлбэр дүрсийг өөр өнцгөөс харж мэдэрч үзэх төсөөллийн орон зай болно .
Оролцогчид энгийн дасгалуудаар дамжуулан эд юмсыг барих, хөдөлгөх, тэнцвэржүүлэх болон тэдгээрийг ганцаараа болон багаараа “амилуулах” туршилтуудыг хийнэ. Мэргэжлийн урлагийн ямар нэгэн туршлага шаардлагагүй. Гол анхаарал нь сониуч зан, нас насны хүмүүсийн хамтын ажиллагаа болон өдөр тутам ашиглагддаг эд зүйлсийг ашиглан бяцхан түүхүүдийг бүтээх баяр баясгалан дээр төвлөрнө.
Энэхүү воркшоп нь гэр бүлээрээ цагийг бүтээлч, хөгжилтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлэх бөгөөд хамтдаа тоглож, төсөөллөө хуваалцах нандин мөчүүдийг бүтээх боломжийг олгоно.